БНТУ-ын Истанбул хотын “Emsey” эмнэлгийн Мэс заслын эмч, профессор Мехмет Айдоган 2023 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж, нурууны төрөлхийн болон бусад хэлбэрийн мурийлттай үйлчлүүлэгчдэд үзлэг хийж, шаардлагатай хоёр хүүхдэд мэс засал эмчилгээ хийлээ.
ГССҮТ, БНТУ-ын Истанбул хотын “Emsey” эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны дагуу тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард тус төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нартай хамтран нуруу, нугасны төрөлхийн хүнд гажиг, нурууны мурийлттай (Scoliosis) 12, 14 насны хоёр хүүхдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж байсан билээ.
ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах тэргүүтэй холбогдох албаны хүмүүс профессор Мехмет Айдоганыг хүлээн авч уулзан, нурууны мурийлт болон нуруу, нугасны төрөлхийн эмгэгийн эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, шинэ арга туршлагаас хуваалцаж, төвийн эмч мэргэжилтнүүдийг БНТУ-д сургаж чадавхжуулах, хамтын үйл ажиллагааны дагуу цаашид хийх ажлуудаа хэлэлцсэн байна.
Профессор Мехмет Айдоган ГССҮТ-д ажиллах хугацаандаа эмч мэргэжилтнүүдэд зориулан "Metastatic bone tumors" сэдвээр сургалт хийж, эмчилгээний арга зүйн талаар туршлага солилцсон гэж ГССҮТ-өөс мэдээллээ.
БНТУ-ын эмч ГССҮТ-ийн эмч нартай хамтарч нурууны хүнд хэлбэрийн мурийлттай 2 хүүхдэд мэс засал хийлээ | ||
Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.