
Өнөөдөр 08:00-20:00 цаг хүртэл зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Сахи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Улаанбаатарт 28 хэм дулаан | ||
Үзсэн: 985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.