Шууд Chart

П.Батнаран: Нуруугаараа бага зэргийн бөгтийх нь халтирах эрсдэлээс сэргийлнэ

2023-12-04 10:42:41

Өвлийн улиралд бидэнд тулгардаг асуудлуудын нэг бол  утаанаас гадна "Халтиргаа гулгаа”. Сарын дотор л гэхэд 1400 орчим хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үзүүлж эмчлүүлсэн тоо баримт бий.  Хүйтний улиралд баяр ёслол их болдог. Энэ үед иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс бэртэх , гэмтэх, осгох тохиолдол нилээн ихэсдэг гэв. Бид энэ удаа халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэж бэртсэн хүмүүс хэр байгааг тодруулахаар Гэмтэл согог судлалын  үндэсний төвийн яаралтай тусламжийн их эмч П.Батнарантай уулзлаа.

-Халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтэх тохиолдол хэр их байна вэ?
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгаар цас орж эхэлснээс арван нэгэн сарын 3-нд анхны цас орж өнөөдрийн байдлаар 1400 орчим хүн  зөвхөн халтиргаа гулгаанаас болж бэртэж гэмтсэн тохиолдол ирж байна. Мөн хориод хувь нь хүүхдүүд байна.

-Эрүүл мэндийн даатгалын газраас гэмтэж, бэртсэн хүмүүсийн даатгал төлөгддөг үү?
-Эрүүл мэндийн даатгалаас төлөгддөг байгаа.

- Иргэд зам тээврийн ослоос болж мөн гэмтэх бэртэх тохиолдол их байна вэ?
-Зөвхөн явган явж байхдаа унахаас гадна цас орж гулгаа ихэсхээр автомашинууд хоорондоо хөнгөн хэлбэрийн бэртэл гэмтлээс, хүнд хэлбэрийн авто ослууд гарч ирдэг. Явган хүний гарцаар гарч байгаа зорчигчийг мөргөх гээд аль аль тохиолдол нь ихсээд явчихдаг.

-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Жолооч нар өглөөдөө хэт  хурдтай явахгүй байх, ялангуяа настай хүмүүс цас орсон үед ганцаараа дэлгүүр орох зэргээс болж унаж бэртдэг. Бусад хүмүүсийн хувьд бол анхаарал болгоомжтой халтиргаа багатай газрыг сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт нуруугаараа бага зэргийн бөгтийж явах нь халтирах эрсдэл багасчихдаг. Гутал сонгохдоо ч мөн  анхаарах хэрэгтэй.

-Гэмтэл согог судлалын яаралтай тусламжийн тасгаар оргил ачаалал нь хэдийгээр эхэлж байна вэ?
-Манай эмнэлгийн хувьд оргил ачаалал нь зуны цагаар хүмүүсийн аялал зугаалга хүүхдүүдийн амралт ихэссэнтэй холбоотойгоор хоногт 700 орчим хүн үзүүлдэг. Харин өвлийн улиралд  шинэ жилийн баяр ёслол, халтиргаа гулгаа зэргээс шалтгаалсан гэмтэл бэртэл нь ихэсдэг. Хөнгөн зэргийн гэмтэл бэртлийг мөн манай салбар  эмнэлэгт үзүүлж болно. Түгжрэл ихтэй байдаг учраас манай иргэд болж өгвөл ачаалал багатай  Гэмтэл согог судлалын үндэсний төв 2 салбар эмнэлэгт  үзүүлж эмчлүүлж болнол. Хүнд хэлбэрийн тархи, цээжний гэмтлийг Гэмтэл согог судлаолйн үндэсний төв 1 дээр үзэж оношилдог байгаа. Хоёр эмнэлэг нийлээд 400-500 хүн үзүүлж байна.

-Шинэ жил баяр ёслол дөхөөд ирэхээр хүмүүс согтууруулах ундаа хэт хэрэглэх тохиолдол ихэсдэг. Энэ үед санамсаргүй байдлаар өөрийгөө эрсдэлд оруулах тохиолдол хэр байх вэ?         
Согтууруулах ундаа нь хэтрүүлэн хэрэглэснээс хүн  ухамсарт ухаанаа алдана.  Энэ үед гадаа нэг газарт унахад хүний дасан зохицлын механизмаараа дотроосоо энерги үүсгэн дулаацаж үүний дараагаар  ухаан балартана. Энэнээс хойш осголт үүсдэг. Манайд хөлдсөн тохиолдол 50 хүн, осгосон тохиолдол 20 хүн гарсан. Иргэддээ хандаж хэлэхэд баяр ёслолоор болгоомж илүүдэхгүй шүү хэлье.  

-Гэрийн нөхцөлд хүмүүс өөрсдөө боолт хийх бариачаар бариулах нь элбэг байна. Энэ ер нь зөв үү?
-Эмч эмнэлгийн байгууллагад зайшгүй хандах шаардлагатай. Гэмтэл бэртлийг гэрийн нөхцөлд боолт хийж чиг тавих, бариач дээр очих нь  зөөлөн эдийг гэмтээх бусад эрсдлийг үүсгэдэг байна. Шууд л эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
 

Нийтэлсэн: Т.Урангуа

П.Батнаран: Нуруугаараа бага зэргийн бөгтийх нь халтирах эрсдэлээс сэргийлнэ   
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй