Шууд Chart

Ц.Очироо: Гэр хороололын халтиргаа, гулгааг дүүргүүд хариуцдаг

2023-12-04 13:30:17

 Манай сурвалжлах баг Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто замын зорчих хэсгийн цэвэрлэгээ  үйлчилгээ хэрхэн хийгдэж байгаа талаар тодруулахаар Нийслэлийн хот тохижилтын газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Ц. Очироотой уулзаж ярилцлаа.

-Нийслэлийн хот тохижилтод одоогийн байдлаар хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Манай хот тохижилтын газар Нийслэлийн хот тохижилтын газартай гэрээ байгуулсаны дагуу нийтдээ 144 км авто замын 2,4 сая метр талбайн цэвэрлэгээг хариуцан 210 зам талбайн үйлчлэгч ажиллаж байна. 430 гаруй ажилтан албан хаагч өдөр тутам ажиллаж байна.

- Нийтийн эзэмшлийн зам талбай авто замын явган болон зорчих хэсгийг өдөр шөнийн ээлжээр цэвэрлэдэг. Өдөр болон орой хэдэн ээлжээр ажиллаж байна вэ?

-
Өдрийн цэвэрлэгээн дээр 210 зам талбайн үйлчлэгч тогтмол ажиллаж байгаа. Шөнийн ээлжинд түгжрэлтэй холбоотойгоор ачилтуудаа шөнийн ээлж рүү шилжүүлсэн. Гол онцлог нь Энх тайвны өргөн чөлөө, Бага тойруугийн түгжрэл ихтэй хөдөлгөөн ихтэй зам хариуцдаг өдрөөр ачилт хийхэд түгжрэлд нөлөөлөх үүднээс ачилтууд шөнөөр хийгдэж байна. Механизмууд ч гэсэн өдөрт бол алсын замууд руу гарч шөнөдөө төвийн бага тойруу их тойруугийн замууд руу орж байгаа. Шөнийн цэвэрлэгээн дээр бол тогтмол 40 хүн ажиллаж байна. 

-Халтиргаа гулгаа ихэссэн үед бодит давсны хэмжээ нөөц  хэр байна вэ? Давсны хэмжээгээ долоо хоногоор нь өгөх үү ?
-Өглөө,орой тогтмол автобусны буудлууд сүүдэр хэсэг мөстдөг хэсгүүдэд өглөө 2 камаз, баруун зүүн чиглэлдээ тогтмол давс цацаж байна. Өдөртөө хоёр камаз машин  өглөө үүрээр 15-20 орчим тонн тогтмол цацаж байгаа гэсэн үг. Одоо байгаа нөөц нь давс нь 940 орчим бодис нь 1100 тонн байгаа. Бодис давсны нөөц бүрдүүлэлтийг бол Захирагчийн ажлын албанаас худалдан авах ажил зарлагдан манайх хүлээж авах ажил дээр нь явдаг. ОХУ-аас бодиснууд ачигдаад ирэх долоо хоногоос дэс дараатайгаар буугаад эхлэх юм. Энэ жилийн тухайд бодис давсны нөөц асуудалгүй гэсэн үг.

-Нийслэлийнхээ төв хэсгээр цэвэрлэх байгууламж ажиллаад хотын зах хэсгүүд цас цэвэрлэх ажил явагдахгүй байна гэсэн иргэдийн гомдол байна. Гэр хороололын дундах замын цэвэрлэгээг аль байгуулага хариуцдаг вэ?
-Гэр хороололын халтиргаа гулгааг бол дүүргүүд хариуцан ажилладаг. Манайх төв замуудаа хариуцан ажилладаг. Таван шараас офицеруудын тойрог, бага тойруугийн бүх зам их тойруу баянбүрдийн тойргоос шар хадны эцэс хүртэл төв талбайг хариуцан ажиллаж байна.
Стандартын дагуу арван мянган метр кв тутамд нэг зам талбайн үйлчлэгч ажиллах НИТХурлаас баталсан журам байдаг. Манайх 2,4 сая км д 240 зам талбайн үйлчлэгч байх ёстой. Одоогийн байдлаар 210 байна. Гучин орон тооны дутагдалтайгаар ажиллаж байна. Орон тооны хувьд цалин хангамжаас шалтгаалаад бидний хувьд өргөдөл өгсөн ямар хүн байна бүгдийг нь авч байгаа.
 
- Зам талбайн үйлчлэгчийн цалин хангамж хэр байна вэ?
 Энэ жилийн хувьд тавин хувь нэмж нэг сая гурван зуун тавин ес мянган төгрөг байгаа.

- Машин болон  бодис цацах тоног төхөөрөмж хэр байна вэ?
-
12 камаз тэрнээс 8 камаз нь бодис цацна. Давхар урд талд нь хусах боломжтой. Том оврын машин арван тав байгаа.

-Хамгийн сүүлд цас ороход 12 цагийн байдлаар хотын авто замын цаснууд огт цэвэрлэгдээгүй байсан. Энэ ямар учир шалтгаантай вэ? Танайх эсвэл хуваарьт төлөвлөөтэй байдаг уу?
-Манайх 12 ширхэг камазтай. Энэ камазуудын хүчин чадал хамгийн дээд тал нь нэг машинд 7 тонн давс цацалт гаргаж байгаа. Нэг удаагийн гаралтан дээр 46 тонн байна. Хамгийн эрсдэлтэй бүсүүд буюу уулзварт цацаад түгжрэлээс шалтгаалан  давталт нь холдох магадлалтай. Өгсүүр гүүр замын гулгаа үүссэн хэсгүүд дээр цацаад тэрний дараагаар авто замууд дээр бага багаар аль болох эрсдэлт хэсгүүд дээр цацах арга хэмжээгээ авдаг.   Нийслэлийн 2023 оны төсөв дээр Шинэ хотын дарга төсөв тодотгосон. 14,4 тэрбум тавигдаад тэрний дагуу худалдан авах ажил өчигдөр зарлагдсан байгаа. Ачих техник бодисны машин гэхэд 20 тонн-ыг ачаад гарах хүчин чадалтай машин шүүрт машин тоноглолууд нь 93 нэр төрлийн машин болон нэмэлтээр тоноглолууд нь ирэх юм.

-Материаллаг базз нь сайжрах юм байна. Хэдийгээр ирэх вэ?
- Арванхоёрдугаар сарын 28-нд задраад худалдан авах хуулийнхаа дагуу явахаар 1 улиралдаа авна. Энэ жилийн хувьд одоо байгаа нөөцөн дээрээ тулгуурлаад тэрийгээ сайжруулаад явж байна. Үлээх төхөөрөмж сая нэмэлтээр худалдаж аваад аль болох зам талбайн үйлчлэгчдийн ачаалалыг бууруулъя гэх талаас нь явж байна.

-Нийслэлийн зам талбайн ажилчид өглөө эрт ажил нь эхэлдэг. Дулаан хувцас болон хангамж нь хэр байна вэ?
-Байгууллагаас өвлийн хувцас малгай, хөвөнтэй бээлий, мөн дотор нь өмсөх цагаан бээлий, тавын хумбан хүрз, цасны силлодон хусуур, цохигч гэх мэт хангамжаар бүрэн хангадаг.

-Хот тохижилтийн газарт хэд орчим насны хүмүүс ихэвчлэн ажиллаж байна вэ?
-Дөчөөс дээш насныхан ихэвчлэн  ажилладаг. Хүнд нөхцөлтэй цаг хугацаа урт учир залуучууд тогтвортой ажиллах нь ховор байна. Манайх нэгдсэн автобусаар ажилчдаа очиж авдаг. Цаашдаа бол хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн машин техник рүү шилжих нь зүйтэй гэж боддог. Ирэх нэг сарын нэгнээс дүүргүүд лүү шилжүүлэхээр  бид бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

-Тэгэхээр Нийслэлийн хот тохижилт ажил үүргээ дүүргүүд рүү  шилжүүлнэ гэлээ. Нийслэлийн мэдэлд ямар ажил үүрэг үлдэх вэ?
-Манай газрын хувьд бол төвлөрсөн хогийн цэгүүд болох нарангийн энгэр, цагаан даваа дээрээ ажиллана. Нийтийн бие засах газар усан оргилуур, хөшөө дурсгал, хариуцах ажлуудыг хийхээр болж байна.

-Орон сууц болон байгууллагуудын хог таталт удаан байгаа харагддаг. Энэ талаар?
-Тэр бол дүүргүүдийн шийдэх асуудал. Манайх бол төвлөрсөн хогийн цэгүүд дээр ирсэн Нарангийн энгэр, Цагаан даваа, Морин давааг хариуцан ажилладаг. Ирж байгаа хогнуудыг хөрсөөр дарж булах үйл явц явагдаж байна.

-Дүүргүүд хог таталтыг хариуцдаг гэхээр өөрсдийн гэсэн орон тооны хүмүүстэй байна уу эсвэл гэрээ байгуулж ажилчдаа авдаг уу?
-
Нээлттэй тендер зарлаад хог ачилтуудаа хариуцаад явж байна.

-Хариуцсан талбайгаа цэвэрлээгүй  улмаас аж ахуйн газруудад гэмтсэн нөхцөлд яаж асуудлыг шийдэх ёстойн болоо?
-Хуулиараа бол тухайн зам талбайг цэвэрлээгүй газраасаа нөхөн төлбөр гаргуулах тийм боломж нь хуулиараа байдаг. Аж ахуйн нэгж ойр хавийнхаа 50 метрийг цэвэрлэх хууль бий. Захирагчийн ажлын албан дээр зөвшөөрөл өгөхдөө 50 метрийн зураглалыг хийгээд тэрнийхээ дагуу хог хаягдлаа цэвэрлэнэ гэснийг гэрээнд нь тусгаад дүүрэг болгонд үүрэг өгөн нэгдсэн мэдээлэл рүү бүртгээд шат дараатай явдаг.

-Аж ахуйн нэгжүүд 50метр газраа хэр цэвэрлэдэг вэ? Хэрэгжилт биелэлт нь хэр байдаг юм бол? Та бүхэн юу гэж дүгнэдэг үү?
-
Огт хангалтгүй байна. Цас орсон үед аль болохоор яг зам талбайн үйлчлэгч нарын хариуцаж байгаа мастеруудыг явуулж чиглэл өгдөг.

-Төв зам талбайгаас цаснуудыг хааш нь аваачдаг вэ? Давс болон бодисонд хүний биед сөрөг нөлөө байгаа юу?
-Төвлөрсөн хогийн цэгүүд рүү аваачдаг. Явган зам дээр давс цацдаггүй. Авто зам дээр хэрэглэж байгаа учраас цастайгаа хамт ачигдаад явдаг. Ногоон байгууламж руу мөн хийж болохгүй учраас бид нар аль болох авто зам дээрээс нь овоолон ачдаг. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй. Техникийн тодорхойлолтын дагуу тендер нь зарлагддаг.

-Зам талбайн  цэвэрлэгээ хариуцсан ажилчдын хэдэн хувь нь эмэгтэйчүүд байна вэ?
-Манай хувьд бол дөчь орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Өрх толгойлсон 17 ажилтан байгаа. Жил болгон 13 дахь сарын цалин мөн зам талбай  нэмж цэвэрлэснээс шалтгаалж нэмэгдэл цалин урамшуулал олгодог. Сүүлийн 10,11 саруудад ингэж ажиллаж байна. 100 орчим сая төгрөгийг ажилчиддаа нэмэгдэл цалин болгоод өгчихсөн ажиллаж байна. Хорин хоёр хоног зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээгээ хийдэг. 

Нийтэлсэн: Т.Урангуа

Ц.Очироо: Гэр хороололын халтиргаа, гулгааг дүүргүүд хариуцдаг  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй