Шууд Chart

“Бид” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ

2023-12-04 17:43:32

Монголын Уран зургийн галерей нь 2006 оноос хойш Дүрслэх Урлагийн Оны Шилдэг бүтээлийг шалгаруулж ирсэн. Улсын санд худалдан авч сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн уламжлалтай. 2019 оноос эхлэн “Оны шилдэг бүтээл шагнал нь илүү шинэлэг байдлаар зохион байгуулагдаж уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үзэгчдийн нэрэмжит шагналыг санаачилсан байна. Шилдэг нэг бүтээлийг шалгаруулсан бөгөөд 2022 оны “Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэн" шагналын эзнээр уран бүтээлч Ж.Энхдэлгэр шалгарч  “Бид” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Нийтэлсэн: Т.Урангуа

“Бид” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй