Шууд Chart

Томуугийн вирус хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай

2023-12-05 14:27:56

Улирлын томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. 

Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга юм.

Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай. 

Урьдчилан сэргийлэх:

-Сайн унтаж амрах

-Дулаан хувцаслах

-Амны хаалт хэрэглэх

-Шингэн хангалттай уух

-Гараа сайтар савандаж угаах

-Томуугийн вакцинд хамрагдах

-Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах

-Өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандаарай. 

Эх сурвалж: НЭМҮТ


Томуугийн вирус хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай  
Үзсэн: 959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
хаха [127.0.0.xxx] 2023-12-06 09:43
вакцин гэж хор шахах гээд улаарааад байх юмаа
Anis vitagripp [127.0.0.xxx] 2023-12-05 17:43
Aihtar holorch baij edgeh ed bailee shuu

Бидэнтэй нэгдээрэй