Шууд Chart

Нийтийн тээврийн үнэ нэмэгдэх, үнэгүй зорчих нь баттай мэдээлэл биш

2023-12-07 16:44:01

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн хэрэгсэл бол ард иргэдийн хамгийн чухал унаа.

Сүүлийн үед түлшний үнэ өссөнөөс болж автобусанд 1000 төгрөгөөр зорчих болсон, ирэх оноос нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж эхэлнэ зэрэг мэдээлэл цахим талбарт нийтлэгдэж байна.  

Бид энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Хэвлэл мэдээлийн ажилтан Т.Үүрийнсолонгоос тодрууллаа. 

Тэрбээр "Өдөр бүр 119 чиглэлд 980-1030 автобус тогтмол чиглэлд явж байна. Автобусны үнэ нэмэгдэх талаар одоогоор мэдээлэл гараагүй байна. 2024 онд нийслэлд нийтийн тээвэр үнэгүй болно гэдэг нь батлагдсан, үнэн бодит мэдээлэл биш" гэлээ.

Нийтэлсэн: Т.Урангуа

Нийтийн тээврийн үнэ нэмэгдэх, үнэгүй зорчих нь баттай мэдээлэл биш   
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй