Шууд Chart

Чанартай нойроо авч чадахгүй байгаа хүүхдэд илрэх шинж тэмдэг

2023-12-13 10:01:20

Чанартай нойроо авч чадахгүй байгаа хүүхдэд илрэх шинж тэмдэг:

-Уур уцаартай, юмнаас амархан цочдог, санаа зовомтгой, тэвчээргүй

-Тоглох, суралцахдаа идэвхигүй, удаашралтай болох

-Хэл ярианы хөгжил, анхаарал төвлөрөх чадвар муу

-Ой тогтоолт муу, мартамхай болох

-Бусадтай харилцахдаа түргэн, ширүүн зан байдал гаргах

-Амархан ядарч сульддаг, хичээлдээ дургүй

-Өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар муу

-Хоолны дуршил өөрчлөлттэй байх (хэт их идэх эсвэл хоол идэх дургүй)

Таны хүүхдэд хамгийн чухал хэрэгтэй үнэгүй аминдэм бол нойр. 

-Орой тогтсон цагт унтуулж хэвшүүлэх

-Шөнө унтахад таатай орчинг нь бүрдүүлэх (дуу чимээ гаргахгүй байх, гэрлээ унтраах)

-Зурагт, гар утасны хэрэглээг нь хязгаарлах ( өдрийн цагийн дээд хязгаар нь 2 цаг хүртэл)

-Унтахын өмнө үлгэр уншиж өгөх

-Өрөөний агаар сэлгэх

-Өглөө тогтмол цагт сэрээх

Хүүхдээ сайн нойр авахуулах нь томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй байдаг. 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв


Чанартай нойроо авч чадахгүй байгаа хүүхдэд илрэх шинж тэмдэг  
Үзсэн: 5065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй