Шууд Chart

Ш. Энхийн-Од багтаа хожил авчирлаа

2023-12-15 17:36:13

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од “Сан Франциско Донс” багт Монгол Майк гэсэн нэрээр тоглож байна.Тэдний баг өнөөдөр талбайдаа “Сиатл Ю Редхокс” багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхлэлийг тааруухан байсан. Донсоос довтлогч Жонатан Мобо алдааны асуудалд орж, цөөхөн минутыг талбайд өнгөүүлсэн бол онооны лидер Маркус Уиллиамсийн тоглолт сайнгүй байв. 

Энэ үед Ш.Энхийн-Од санаачлагыг гартаа авч, коллежийн замнал дахь хамгийн шилдэг тоглолтоо үзүүлж, довтолгоон дээр багаа дагууллаа.

Тэрбээр 18 оноо, 3 самбар, 1 дамжуулалтыг 50 хувийн довтолгоогоор авчирсан юм. Чөлөөт шидэлт 4-5, гурвын шидэлт 2-4. 

Ш.Энхийн-Од сайн тоглолт тоглолтын хэмнэл хувь заяаг өөрчилж, багтаа онооны тэргүүллийг авчирсан бол төгсгөлийг багийн лидер Маркус Уиллиамс сайн тавьж эцсийн мөчид 62-59 харьцаатайгаар хожлоо. 

Монгол  Майкийн коллежийн сагсан бөмбөгт авсан хамгийн өндөр оноо нь энэ бөгөөд тоглолтын үеэр тайлбарлагчид түүнийг баруун зүүн талаар ижилхэн довтолж чаддаг гэдгийг онцолжээ. 

Тоглолт бүрт ингэж өөрийгөө илүү хурцалж, довтолгоонд дайчилж оролцвол яг үнэндээ Майкт 18 оноо асуудал биш юм байна гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид харлаа.

Донс улирлыг 8:3 амжилттайгаар үргэлжлүүлж байна. Ш.Энхийн-одын хувьд өнгөрсөн 10 тоглолтод 1 удаад нь багийн хамгийн өндөр оноог авч, гурван удаад нь багийн хамгийн их дамжуулалт хийсэн байна. 

 

 

Нийтэлсэн: Т.Урангуа

Ш. Энхийн-Од багтаа хожил авчирлаа   
Үзсэн: 3408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй