Шууд Chart

"Зөрүүд Гринч" зул сарын сахилгагүй драм тоглогдоно

2023-12-16 16:24:37

Арванхоёрдугаар сарын 16-нд 11 цагаас Маппет хүүхэлдэйн театрт Зөрүүд Гринч жүжиг тоглогдоно. Хэний ч үл мэдэх Хэн нэртэй хотод ийм нэгэн үйл явдал болох гээд л хүмүүс үймрэлдэн сандралдаж байтал тээр тэнд уулын агуйд над шиг биш чам шиг биш зөрүүд Ноён Гринч үнэнч туслах Максын хамт өдөр хоногийг эморч өнгөрүүлнэ. Энэ бүх үйл явдал нэг л баяртай холбоотой, тэр бол хүн бүхний дуртай ч хөгшин Гринчийн үзэн яддаг Зул сарын баяр! Баярыг тойрсон адал явдал, хөгжилтэй, баяртай, бахархам түүхийг нүдээрээ, чихээрээ, хамраараа, арьсаараа, үсээрээ мэдрэхийг хүсвэл "ЗӨРҮҮД ГРИНЧ" зул сарын сахилгагүй драмын жүжгээс үзээрэй.
Доктор Сьюзийн "Гринч – Зул сарыг хулгайлсан нь" зохиолоос сэдэвлэн Улаанбаатар театр, Маппет театр хамтран "Зөрүүд Гринч" зул сарын сахилгагүй драмын жүжгийг толилуулж байна.

Нийтэлсэн: Т.Урангуа

"Зөрүүд Гринч" зул сарын сахилгагүй драм тоглогдоно  
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй