Шууд Chart

Тулаанч Д.Батгэрэл ялалт байгуулав

2023-12-18 13:53:41

Монголын өнөө цагийн тулаанчдын нэг Д.Батгэрэл Дэлхийн шилдэг UFC холбоотой гэрээ байгуулсан анхны Монгол тулаанч тэрээр “Karate combat" холбооны "KC 43" эвент АНУ-ын Лас Вегасд зохион байгуулагдаж тэмцээнд Монгол улсаа  төлөөлж, боксын өлгий Куба Улсын тамирчин "Spiderman" буюу Мэргэжлийн бокс, холимог тулаанаар амжилттай яваа Фредди Масабог гурав дугаар үед хүнд цохилтоор унагаж ялалт байгууллаа. 
Фредди Масабо АНУ-д 1889 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй "Bare Knuckle Fighting Championship" холбоонд дөрөв тулалдаж, гурав  ялсан бөгөөд мэргэжлийн холимог тулаанд таван удаа  ялсан тулаанч юм байна.  Д.Батгэрэл нь Өмнө нь Өмнө нь Legend FC, Ranik Ultimate Fighting Federation, Baikal Fighting Championship, CWM MMA болон Mongolian fighting championship холбоонуудад тулалдсан. “Storm Team” үүсгэн байгуулагч, “Mongol fighter” санг санаачлагч, "Karate Combat" холбооны тулаанч юм.

 

 

Нийтэлсэн: Т.Урангуа

Тулаанч Д.Батгэрэл ялалт байгуулав   
Үзсэн: 535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй