
Өнөөдөр 16.00-22.00 цаг хүртэл Улаанбаатарт үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 26 хэм, 20 цагт 22 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 27 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 8 дугаар сарын 15-ны 20 цагаас 2014 оны 8 дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Орхон, Сэлэнгийн сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 7-12 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 12-14 хэм дулаан | ||
Үзсэн: 871 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.