Шууд Chart

О.Наранзул: IQ өндөртэй хүүхдүүд оюуны спортоор хичээллэдэг гэдэг нь ташаа ойлголт

2023-12-25 18:24:14


Монгол хүүхдүүд сүүлийн жилүүдэд Монголын оюун ухааны академийн оюунлаг, ёс суртахуунтай, эх оронч бүтээлч сэтгэлгээтэй болохын төлөө суралцаж байна. Амжилт ололтоор дүүрэн дэлхийн ой тогтоолтын Их мастер цолыг арван дөрвөн насандаа хүртсэн Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагч О.Наранзул охиныг энэ удаагийн “Редакцийн зочин” буландаа урилаа. Түүний оюун ухааны гайхалтай ертөнцөөр аялъя.

-Сайн байна уу өөрийгөө танилцуулаач?
-Намайг О.Наранзул гэдэг. Би Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн есдүгээр ангид сурдаг. Одоо арван дөрвөн настай. Ой тогтоолтын тамирчин.

-Хэдэн наснаасааа эхэлж оюун ухааны спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Арван гурван наснаасаа яг түрүү жилийн яг өдийд эхэлж байсан.

-Оюун ухааны академид ямар чадварыг нь шалгаж авдаг вэ?
-Дэлхийн аваргад орохын тулд улсын аваргадаа сайн орсон байх шаардлагатай. Үүнээс шалгаж авна. Дэлхийн аваргад шүүж авахдаа үзүүлэлт бус харилцаа, хандлага, багшийгаа хүндэлж байгаа байдал, бусадтай хэр зохицож байна гэх зэргээр нь багаа бүрдүүлдэг.

-БНХАУ-ын Санъяа хотод арванхоёрдугаар сарын 08-наас 10-ны хооронд Олон улсын том тэмцээний нэг болох Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулсан 32 дахь ой тогтоолтын тэмцээнд хэдэн тамирчин оролцов? Манай улсын тамирчид бусад тамирчдаас юугаараа ялгаатай байна вэ?
-Хоёр том холбооных болсон. Эхнийх нь Энэтхэг улсад зохион байгуулагдсан тэмцээн долоо хоногийн өмнө болсон. Энэтхэгт болсон олон улсын тэмцээнээс манай баг тамирчид  маш амжилттай  оролцож ирсэн. Таван дэлхийн рекорд шинэчилж, бага насны дэлхийн аварга, өсвар насны дэлхийн аварга, хүзэрийн дэлхийн аварга, багаараа дэлхийн аварга болж Энэтхэгээс ирсэн. Долоо хоногийн дараа Санъяан хотын дэлхийн аваргад манай улсаас өсвөрийн хошой дэлхийн аварга, багаараа мөн таван удаа дэлхийн аварга болсон. Манай баг тамирчдын онцлог гэвэл бусад улсын тамирчдыг бодвол илүү багтайгаа бие биенээ гэсэн сэтгэлтэй ханддаг. Бусад улсын тамирчид бол хоорондоо нэг их багтайгаа ойр дотно биш харагдсан. Манай улсынх бол дасгалжуулагчтайгаа бүгд жигд хувцаслаж, дасгалжуулагч нартайгаа тэмцээнд гарахынхаа өмнө зусланд гарч бэлтгэл хийж байсан. Дандаа багш нартайгаа аялаад, багш нартайгаа тэмцээнд ороод явдаг. Багаараа оролцдог гэдгээрээ онцлог улс юм.

-Энэтхэгт болсон тэмцээн болон Санъяа хотод  болсон тэмцээнд нийт хэдэн баг тамирчид оролцсон бэ?
-Энэтхэгт долоон зуу гаруй тамирчин оролцсон байгаа. Санъяан хотод зуун арав гаруй тамирчид оролцсон. Манайх бол гучин нэгэн баг тамирчин хоёр дасгалжуулагч багштайгаа явсан.

-Энэ хоёр тэмцээн зохион байгуулалтын хувьд адилхан уу эсвэл өөр үү?
Энэтхэгт болсон өөр холбооных, цол өгдөггүй. Гэхдээ тамирчин илүү олон байсан. Хоёулаа дэлхийн аваргын тэмцээн юм.

-2023 оноо хэр амжилтттай үдэж байна вэ? Энэ тэмцээнүүдээсээ гадна ямар амжилт гаргасан бэ?
-Миний хувьд 2023 он бол хамгийн завгүй хамгийн амжилттай жил байсан. Би ой тогтоолтоор ийм их амжилт гарган гэж бодож байгаагүй. Их баяртай байгаа. Үүнээс гадна математикийн олимпиадад оролцдог. Багануур дүүргээсээ нэгдүгээр байранд шалгараад, Багахангай, Налайхдаа, нэгдүгээр байранд шалгарч, зүүн бүсээсээ хүрэл медаль авсан. Мөн лидер сурагчдын академи гэж байдаг. Тэндээ жил гаруй хугацаанд гишүүнээр  сурч хөгжиж байна.

-Багануурт мөн оюун ухааны академи байдаг уу?
-Манай оюун ухааны академи нилээн өргөн цар хүрээтэй байдаг. Багануурын салбар байдаг. Тэрэндээ бэлтгэлээ хийдэг. Яг үндсэн дэлхийн аваргын тэмцээнийг бол бүгдээрээ хотоос хол амралтын газарт бэлтгэлээ давтдаг. Арван дөрвөн цаг утасгүй өдөрт арван цаг бэлтгэлээ хийдэг.

-Багш нар нь хэр ойлгодог вэ?
-Манай багш нар туршлагатай маш олон тамирчин  нарыг бэлдсэн учраас ямар алдаа гаргах вэ ямар нөхцөлд байгаад байна, яагаад гацаад байна, бүгдийг нь мэддэг болохоор маш сайн зөвлөгөө өгдөг. Жишээлбэл: Анхны улсын аваргын олон улсын тэмцээн дэлхийн аварга байсан. Би дэлхийн аваргад оролцохоос өмнө анх онгоцны буудал дээр дэлхийн аваргын тэмцээний эхний өдөр багш нартаа би сандраад байна, хангалттай нэг хоёр төрлөө муу хийнэ гэсэн чинь багш нар маань зоригжуулж айвал бүү хий хийвэл бүү ай гэж хэлж зоригжуулсан. Чи ийм бодолтой байж болохгүй гэж зоригжуулсан. Яг хатуу юм шиг боловч миний хувьд зориг орсон. Салбарынхаа багш, дасгалжуулагч, Монгол улсынхаа нэрийг итгэлийг хүлээж байгаа болохоор алдана, сандарна гэдэг бодол байхгүй гэж боддог.

- Дунд сургуулийн багш нар ангийнхан нь хэр дэмждэг вэ?
-Намайг хичээлдээ очсон чинь манай ангийнхан үүдэнд хүлээж аваад, торт өгөөд бэлэг бэлдсэн байсан./ инээв/ Манай багш нар “хүүе Наранзулдаа баяр хүргэе, мастераа” гээд л бүгдээрээ  гоё хүлээж авсан.

-Танай сургуульд чамаас өөр ой тогтоолтоор хичээллэдэг хүүхдүүд хэр их байна вэ?
- Ой тогтоолтоор хичээллэдэг хүүхдүүд байгаа. Тэд нар маань бас удахгүй амжилт гаргана гэж бодож байна.

-Чиний хичээллэдэг төрөл чинь аль төрөл нь вэ?
- Ой тогтоолт гэдэг нь үндсэндээ арван үндсэн төрлийг цээжилнэ гэсэн үг юм. Цифр цээжилнэ, үг цээжилнэ, хүний нэр цээжилнэ, зураг цээжилнэ, эдгээр арван төрлийг бүгдийг цээжилдэг байгаа. Арван төрөл тус бүрт нь оноо өгнө. Нийлбэр оноогоор нь цолны болзол хангагдана. Би их мастер цол авсан шүү дээ. Тэр нь таван мянга таван зуун оноо байж байна гэсэн үг. Арван төрөл нь арвуулаа нь гэсэн үг юм. Би спорт төрөлд мөн ордог. Ой тогтоолтоор хичээллэхийнхээ хажуугаар толгойгоо амраахын тулд  оюун түлхүүрээр хичээллэдэг.

-Ямар хоббитой вэ?
-Миний хувьд аяга өрөх нь сонирхолтой санагддаг. Би чөлөөт цаг гарвал академи дээрээ очоод аягаа өрөөд бэлтгэлээ хийх дуртай.

-Гэр бүлээ танилцуулаач гэртээ хэдүүлээ амьдардаг вэ? Оюун ухааны спортоор хичээллэхийг нь хэр дэмждэг вэ?
-Манайх ам бүл наймуулаа. Манай гэр бүлийнхэн их сайн дэмждэг. Аав ээж хоёроос маань өөр тэгж их дэмждэг хүн байхгүй. Намайг бага ангиас эхлүүлээд бүх зүйл дээр дэмжиж,тусалж, байдагт нь талархдаг. Бүх л талаар дэмжиж байдагт нь талархдаг. Аав ээж нь чамайг сайн мэдэж байнаа, чи сайн байж чаднаа гээд л хэлдэг. Сая хүртэл дэлхийн аварга дээр цолоо авчихаад орж ирээд, би аавтайгаа шууд л ярьж эхэлсэн. Намайг маш сайн дэмждэг.

-Аав ээж нь ямар мэргэжилтэй хүмүүс вэ?
-Манай аав уурхайд ажилладаг. Манай ээж хувиараа ажилладаг. Багануурт анх  оюун ухааны академи нээгдэж байхад нь би явах уу, болих уу гэж бодсон. Төрөлхийн IQ өндөртэй хүүхдүүд явдаг гэж боддог байсан л даа. Манай анги удирдсан багш үнэгүй сурах боломж байна гэхээр нь арав хоног яваад энэ спортондоо дуртай болсон. Мөн хичээл ордог байсан багшийгаа үлгэр
-Төрөлхийн гоц авъяастай хүүхдүүд гэлтгүй бүх хүүхдүүд хичээллэх боломжтой юм байна шүү дээ?
-Эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдээс илүү IQ өндөртэй байдаг. Эмэгтэй хүүхдүүд аливааг удаан ойлгодог гэх мэтээр боддог ч ой тогтоолын спортыг судлаад үзсэн чинь  дэлхийн аварга Монгол улсаас тодорч байсан. Мөнхшүр гээд эгч дэлхийн аварга болж байсан. Тэрнээс хойш тасралтгүй эмэгтэй дэлхийн аварга тодорсон. Тэгээд л би өөртөө итгэх, итгэлтэй болсон. Удаан тууштай хичээллэж байж амжилтанд хүрсэн байдаг юм. Чи хичээвэл чаднаа гээд л салбарын багш хэлж байсан. Яг нэг жилийн хугацаанд өөрийгөө маш сайн бэлдэж, тасралтгүй хичээллэсний үр дүнд цолоо авсандаа баяртай байна.

-Хүүхдүүд гэлтгүй том хүмүүс гадаад хэл суръя гэхээр үгээ цээжлэх, мартах тохиолдол байдаг шүү дээ. Чиний хувьд ямар ч асуудалгүй цээжлэгддэг үү?
-Ер нь яаж хурдан хугацаанд цээжилвэл үр дүнтэй байдаг вэ?
-Ер нь бол асуудал биш. Шалгалтын өмнө бэлдэх, англи орос хэлний үг цээжлэх бол асуудал байдаггүй.

-Ой тогтоолтын спортонд насны хязгаар байдаг уу?
-Тэмцээнд оролцохдоо насны хязгаар бол байдаг. Нас, насанд нь шагнал өгнө. Бага наснаас өсвөр нас гэж байдаг. Арван гурваас арван найм насанд хүрэгчид гэж байна. насанд хүрэгчдийн  насны ангилал гэж байна. Энэ нь нэмэх жаран нас хүртэл гэсэн үг. Жаран насны ангилалд хоёр тамирчин оролцсон. Хятад болон герман улсын тамирчид. Хоёр тамирчин оролцсон болохоор хоёулаа алт, мөнгөн медаль хүртэцгээсэн. Манай улсаас мөн  жаран наснаас дээш насанд нь хүмүүс оролцоод, амжилт гаргаасай гэж хүсдэг дээ.

-Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд яаж тэр орчиндоо төвлөрч чаддаг вэ?
-Манайх төрөл болгоны өмнө анхаарал төвлөрүүлэх нэг минутын хугацаа өгдөг. Анхаарал төвлөрүүлэх нэг минутанд өөрийнхөө зорилгыг бодно, наранзулаа гээд л өөртэйгөө ярина,  чи чаднаа тэгээд  хугацаа эхлэхэд, яг анхаарал төвлөрсөн, зуун хувь түүндээ анхаарч эхэлдэг. Жишээ нь : Олон багц гээд болзол хангах төрөл байдаг. Нэг цагийн турш арван дөрвөн багцаас дээш цээжилж байж, цолны болзолооо хангадаг, би тэр төрлөө давтаж байтал, хяналтын шүүгч нарын нэг нь  миний бичлэгийг хийж байсан. Би түүнийг нь олоод харчихсан. Сонин болсон ч анхаарал төвлөрчихсөн байсан учраас буцаад төрөлдөө анхаарч чадаж байсан. Одоо бодоход хэрвээ би сандарсан бол хийж байсан зүйлээ мартах байсан. Тэр үед би анхаарлаа төвлөрүүлчихсэн байсан болохоор тэр хяналтын шүүгчид анхаарал минь сарниагүй. Анхаарал төвлөрөлт бидэнд маш чухал. Бэлтгэл дээрээ сайн байсан ч бид нар чинь чадвараа хөгжүүлэх арван тавхан минутын хугацаа байгаа. Энэ хугацаанд л  анхаарлаа  төвлөрүүлээд, өөр зүйл бодчихвол дуусна л гэсэн үг. Тийм учраас анхаарал төвлөрөлт маш чухал.

-Бага насны хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт бол их амархан сарнидаг. Оюун ухааны академи бага насны хүүхдүүдийг хэр дэмждэг вэ?
-Манайх бол бага насны хүүхдүүдийг их дэмждэг. Бага наснаасаа цом авсан хүүхдүүд их бий. Маш их тэвчээр шаардагдана, анхаарал төвлөрөл шаардагдана, энэ бүхнийг манай бага ангийн тамирчид эзэмшчихсэн байдаг гэсэн үг. Том хүүхдүүдтэй адил тогтоогоод, явдаг гэсэн үг. Ой тогтоолтын спорт бол сууж сургана, анхаарал төвлөрүүлж сургана, бага насны хүүхдүүдэд маш тустай.

-Багануур дүүргийнхээ оюун ухааны академид анх хэдэн төгрөгөөр явж байсан бэ?
-Манай Багануур салбар дөнгөж байгуулагдсан болохоор анхны тамирчдаа сайн дэмжиж ажиллаж байсан. Манай багш намайг миний шавь хичээгээрэй, сайн тамирчин болно гээд л хөнгөлөлт олгоё гээд зургаан зуун мянгаар хичээллэж байсан. Одоо бол клубын тамирчин гээд багш минь надаас төлбөр авдаггүй.


- Бага насны ангилалд хэрхэн бүртгүүлдэг вэ? Хүүхэд бүр орж оюун ухааны спортоор хичээллэх боломжтой юу?
-Академид оролцоход хүн болгон хүүхэд болгон үнэ төлбөргүй. Мэдээж хичээл зүтгэл нь байвал шалгуураа даваад, олон улсын тэмцээндээ ороод явдаг. Миний амьдралын маш том нөлөөлөл болсон.

-Дотроо хэдэн төрөл байдаг вэ?
-Хуруун дайм, мөн  өрөлт, кэй мастер, баруун зүүн тархи зэрэг хөгжүүлсэн сургалтууд их явагддаг. Суух чадвар оюун ухааныг нь хөгжүүлэх зорилгоор явуулдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэр, зүс, царай таниулах, хоёрдугаар төрөл нь чансаанаасаа мөн шалтгаална. Дэлхийн аваргад бид нар хүний нэрийг арван таван минутын турш цээжилж байгаа. Ази, европ гээд хүний нэр холилдоод ирнэ. Овог нэртэй нь арван таван минутын турш цээжилнэ. Энэ төрөл дээр бол монголчууд нилээд сайн. Бүх насны ангилалд дэлхийн рекордыг эвдсэн. Өсвөр насны ангилалд зургаан тамирчин энэ рекордыг эвдсэн. Хоёртын тоолол төрөл нь бол зөвхөн нэг цифрээр тогтсон гучин минутын хугацаатай цээжилнэ. Тооны марофон. Нэг цагийн турш цифр цээжилнэ. Энэ төрөл их чухал төрөл. Энэ төрлөөс шалтгаалаад цолоо авах уу, үгүй юу гэдэг нь шийдэгддэг. Хар цагаан дүрснүүдийг дараалалаар нь цээжилнэ. Баганан үгс гэхлээр үгсүүд өгөгдсөн нэр үг, үйл үг зэргийг эдгээрийг арван таван минутын хугацаанд цээжилсэн нь шагналаа аваад явдаг. Дуут цифр гэдэг нь англиар нэг секутийн турш цифр хэлнэ. Бид нар тэд нарыг нь цээжлээд санамж бичих ёстой. Арван төрлийн хамгийн шийдвэрлэх төрөл бол хурдны хөзөр. Энэ бол маш шийдвэрлэх төрөл. Нэг багц тавин хөзрийг хэн хурдан цээжлэх вэ гэдэг төрөл байгаа.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?
-Би ирээдүйдээ хуульч болохыг их хүсдэг. Ажил хэрэгч хувцаслаад, өөртөө итгэлтэй шударга байдлын төлөө чанга дуугарч, ажлын өрөөндөө бичиг цаасан дээр гарын үсэг зурж, кофе уугаад л тийм байхыг мөрөөддөг./инээв/

-Үеийн найз нартаа хандаж юу зөвлөх вэ?
-
Өөрсдийгөө битгий голоорой. Хичээгээрэй. Хүн болгонд чаддаг зүйл гэж байгаа. Тэрийгээ олоорой гэж хэлье дээ.

 

 

Нийтэлсэн: Т.Урангуа

О.Наранзул: IQ өндөртэй хүүхдүүд оюуны спортоор хичээллэдэг гэдэг нь ташаа ойлголт   
Үзсэн: 5062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй