Шууд Chart

Гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг

2023-12-27 10:01:05

Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг.

Нойргүйдлээс урьдчилан сэргийлэх дараах аргуудыг хэрэгжүүлж эрүүл мэндээ хамгаалж, дархлаагаа дэмжээрэй.

Та, таны ойр дотны хүмүүс яагаад чанартай нойр авч 7-8 цаг унтах ёстой вэ

-Ажлын бүтээмж нэмэгдэнэ.

-Аз жаргалын даавар ихсэнэ.

-Стрессийн түвшин буурна.

-Дархлаа сайжирна.

-Гоо сайхан гэрэлтэнэ.

-Ажлын ачаалал даах чадвар дээшилнэ.

-Уур бухимдалгүй амар амгалан байна.

-Тархины сэтгэн бодох чадвар нэмэгдэнэ.

-Ой тогтоолтт сайжирна.

-Бодисын солицоо сайжирна.

Чанартай нойр авч, эрүүл мэнддээ үнэгүй хөрөнгө оруулалт хийснээр амжилтынхаа төлөө хангалттай хөдөлмөрлөх боломж нээгдэнэ.

Бүх насныханд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сайн унтаж амрах маш чухал тул чанартай нойр авахад анхаараарай. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй