БНСУ-ын Канвонь мужид энэ сарын 19-нд залуучуудын өвлийн IV олимп эхлэх гэж байна. Нийт 12 хоног үргэлжлэх цагаан олимпод нийт 79 улсын 15-18 насны 1,900 тамирчин наян нэгэн багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас залуучуудын өвлийн олимпын түүхэнд хамгийн олон буюу 12 тамирчин оролцох эрхээ авч, бэлтгэлээ базааж байна.
Тодруулбал цанын спортын төрөлд олон улсын хэмжээний мастер Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар эрэгтэйчүүдийн 10 км, эмэгтэйчүүдийн таван км зайд болон 4х3 холимог буухиа төрөлд хурд сорих аж. Уулын цанын төрөлд монголчууд анх удаа өвлийн олимпод оролцохоор болсон.
Тодруулбал жиант слалом болон слалом төрөлд М.Манлайжав, Х.Халиун нар эх орноо төлөөлөх юм. Биатлоны төрөлд Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюун цолмон, Д.Нямсүрэн нар Канвоны цасан замд цэцээ сорихоор бэлтгэлээ базааж байна.
Биатлончид олимпын бэлтгэлээ Германд хийж байгаа бөгөөд энэ сарын 14-нд Канвоньд очихоор төлөвлөжээ.
Канвонь залуучуудын олимпод оролцох бүрэлдэхүүн тодорчээ | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.