Засгийн газар жил бүр Сар шинийн баярын өмнө улсын аварга малчин өрх, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн улсын аваргуудыг энэ сарын 20-25-ний хооронд тодруулах юм байна. Энэ жилээс материалыг цахимаар авна. Мөн сайн малчдыг шалгаруулахдаа малын тоог чухалчлахгүй. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлж буйг нь голлож авч үзэхээр болсон.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ярихдаа “Энэ жил улсын аварга малчны материалыг цахимаар авна. Тэгэхээр сумаас аймаг, аймгаас яам руу ирнэ. Дундуур нь хэн нэгэн хүнийг шургуулаад байх боломжгүй. Материалууд ил тод байна. Мөн энэ жил фермерийн аж ахуйг нэлээд дэмжинэ. Өмнө нь улсын аварга малчнаар 100 гаруй хүн шалгаруулж байхад тавхан фермер байдаг байсан. Харин энэ жилээс үүнийг гурав дахин нэмэгдүүлж 15 фермерийн аж ахуйг дэмжиж оруулна” гэлээ. Энэ жил манай улсад 64 сая мал өвөлжиж байгаа бол хавар 18-20 сая шинэ төл авна.
Улсын аварга малчныг тодруулахад малын тоо толгойг чухалчлахгүй | ||
Үзсэн: 1625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.