Дэлхийн Эдийн Засгийн Чуулган нэгдүгээр сарын 15-19 нд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болох гэж байна. 53 дахь удаагийн чуулган "Rebuilding trust" буюу "Итгэлийг эргэн сэргээе" уриан дор зохион байгуулагдана.
Уг чуулганд энэ жил Монгол Улсаас ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох юм байна. Швейцар улсын эдийн засагч Клаус Швабын 1971 онд анх санаачилсан Дэлхийн Эдийн Засгийн Чуулган нь бүхий л орны улс төр, бизнес, хүрээлэн буй орчин, техник технологи гээд салбар салбарын төлөөлөгчдийг нэгтгэн дэлхий дахинд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийн гарц шийдлийг хайж олох, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлох зорилготой юм.
Өнгөрсөн жилийн Дэлхийн эдийн засгийн Чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг явсан бол өмнө нь 2017 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2018 онд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, 2019 онд Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар, 2020 онд ерөнхийлөгч Х.Баттулга оролцжээ.
Швейцарт болох Дэлхийн эдийн засгийн чуулганд Ерөнхий сайд оролцоно | ||
Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.