Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам эхлэхэд 206 хоног үлдсэн байна. Францын нийслэл Парис хот орчин цагийн олимпыг 1896 оноос хойш гурав дахь удаагаа эх нутагтаа зохион байгуулах эрх авсан.
1900, 1924 онд олимп зохион байгуулсан Парисчууд зуун жилийн дараа дахин хүн төрөлхтний хамгийн том баяр наадмыг хүлээж авахаар бэлтгэл ажлаа явуулж байна. Энэ удаагийн олимпод 200 гаруй орны 11 мянга орчим тамирчин 32 спортын төрөлд хурд, хүч, ур чадвараа гайхуулан уралдана. 100 жилийн дараа нутагтаа хүлээн авч буй олимпын нээлт цэнгэлдэх хүрээлэнд бус Сена мөрөнд болохоороо онцлогтой бөгөөд олны анхаарлыг татаж байгаа юм.
Парисын олимпын ивээн тэтгэгчээр Алибаба, Бриджстоун, Кока Кола, Делойтте, Самсунг, Панасоник, Тоёота тэргүүтэй дэлхийд тэргүүлэгч 73 компани ажиллах юс байна. Зохион байгуулагчид 250 мянган ажлын байр шинээр бий болгож, 10.7 тэрбум еврогийн орлого олохоор тооцоолсон байдаг бөгөөд олимпын үеэр 15 сая жуулчин Парист очих үзүүлэлт гарчээ. Олимп зохион байгуулагчид 32 спортын төрөлд арван сая тасалбар борлуулахаас өнөөдрийн байдлаар 7.2 саяыг нь зарсан байна.
Зуны спортын XXXIII наадамд манай улсаас одоогийн байдлаар зургаан тамирчин эрхээ аваад байгаа юм. Тодруулбал, дугуй, байт харваа, бокс, буудлага тус бүр нэг, чөлөөт бөхийн хоёр тамирчин эрхээ авчээ.
Парис 2024 олимп эхлэхэд ердөө 206 хоног үлдсэн байна | ||
Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.