Шууд Chart

МВХ-ны Үндэсний Дээд Лигийн Бүх оддын тоглолт болно

2024-01-04 17:12:18

Монголын волейбол сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн хамгийн хүсэн хүлээдэг Бүх оддын тоглолт 2024.01.06-нд STEPPE ARENA-д 15.00 цагаас болно. Энэ жилийн бүх оддын тоглолт урьд жилүүдийнхээс илүү шинэлэг, илүү их энтертайнменттай болох юм байна. Тоглолтын хөтөлбөрөөс товчхон дурдахад эмэгтэй, эрэгтэй бүх оддын тоглолтоос гадна тамирчдын дундах ур чадварын довтолгоо болон давуулалтын үзүүлбэрүүд явагдана.
Холимог оддын тоглолт, үзэгчдийн дундах тэмцээн, хамтлаг дуучдын энтертайнмент үзүүлбэрүүд багтана.
Тоглолтын хуваарь 14:30 - Хаалга нээгдэнэ 15:00 - Эмэгтэй тамирчдын бүх оддын тоглолт - Эрэгтэй ур чадварын шоу + Үзэгчдийн шоу 17:00 - Холимог оддын тоглолт -Эмэгтэй ур чадварын шоу + Үзэгчдийн шоу 18:30
Эрэгтэй тамирчдын бүх оддын тоглолт VIP тасалбарт багтсан зүйлс: - Тоглолтын уур амьсгалыг хамгийн ойроос мэдэрнэ - Тамирчидтай уулзаж, зураг хамт даруулах боломжтой - Тамирчдын плакат бэлэг авна. Тамирчдын гарын үсгийг авах боломжтой.

Нийтэлсэн: Т.Урангуа

МВХ-ны Үндэсний Дээд Лигийн Бүх оддын тоглолт болно   
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй