Шууд Chart

Волейболын хагас шигшээ тоглолт эхэллээ

2024-01-09 17:27:55

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй Үндэсний дээд лигийн хагас шигшээ тоглолт өчигдөр эхэлсэн. Хасагдах шатны эмэгтэйчүүдийн ангилалд “Хилчин”-Тэнүүн-Огоо”, “Хөвсгөл Эрчим-“Ховд ижил Алтайн барс” өрсөлдөж байгаа. Тэгвэл багууд өчигдөр эхний тоглолтоо хийхэд “Хилчин”-ий бүсгүйчүүд өрсөлдөгчөө 3:2-оор буулган авлаа. Эхний хоёр сетэд “Тэнүүн-Огоо” хожсон ч үлдсэн гурван сетийг өрсөлдөгч багтаа алдлаа.

Ингэхдээ 15:25, 24:26, 13:15-аар хожигдсон байна. “Хилчин”-ий хожилд Г.Энхнаран, Лэскей нар онцгой үүрэг гүйцэтгэв. Тус багийн легионер Лэскей 24 оноо авч, таван хаалт гүйцэтгэжээ. Тэгвэл “Эрчим”-ийнхэн эхний учраагаа 3:1-ээр буулган авлаа. Тэд эхний сетийг алдсан ч туршлага, тоглогчдын ур чадвар, довтолгооны гүйцэтгэл гээд бүх талаараа илүү байв. Энэ тоглолтод онцлох тоглогчоор Хэчаварриа тодорсон бөгөөд тэрбээр 27 оноо авчээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн ангилалд “Натур Мед Толун”-ы залуус “Тэнүүн-Огоо”-г 3:1-ээр буулган авлаа. Харин “Өмнөговь Шанх Транс” баг “Хасу Мегастарс”-ыг 3:0-ээр тун хялбархан хожив. Уг тоглолтыг таван сет үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд болон сонирхогчид таамагласан ч “Хасу Мегастарс”-ын залуус хангалтгүй тоглож фэнүүдээ гонсойлголоо. Багуудын хоёр дахь тоглолт маргааш “Степп Арена”-д болно.
Түрүүлж хоёр хожсон баг алтан медалийн төлөө шалгарах бол хожигдсон нь хүрлийн төлөө тоглоно.

Нийтэлсэн: Т.Урангуа

Волейболын хагас шигшээ тоглолт эхэллээ   
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй