Шууд Chart

Байт харваач Б.Отгонболдод хүндэтгэл үзүүллээ

2024-01-11 16:44:09

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг "Ханжоу 2022" Азийн наадмын аварга, өнгөрсөн жилийн "Бөртэ Чоно - 2023"-ын тэргүүн дээд шагналын эзэн Б.Отгонболдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г. Золжаргал, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг нар оролцсон байна.

Байт харвааны тамирчдын бэлтгэл, цаашдын тэмцээн болон тамирчдын нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийн тухай санал солилцлоо.

Б.Отгонболд байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд "Парис 2024" олимпын эрх авсан байна. Байт харваачид эрэгтэй баг, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлөөр эрх нэмж авахаар бэлтгэлээ базааж байгаа юм. Олимпын эрх олгох Дэлхийн цомын тэмцээн ирэх зургаадугаар сард Туркийн Анталия хотод болно.

Нийтэлсэн: Т.Урангуа

Байт харваач Б.Отгонболдод хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй