Шууд Chart

"Түмэн тэмээний баяр” хоёрдугаар сарын нэгнээс гуравны өдрүүдэд зохион байгуулагдана

2024-01-15 11:50:48

Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент "Түмэн Тэмээний Баяр" нь  Өмнөговь аймаг Даланзадгад суманд "Нээлттэй Өмнөговь" Монголд зочлох жилийн хүрээнд өргөн дэлгэр зохион байгуулагдах гэж байна.

"Түмэн тэмээний баяр" нь говьчуудын тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчид малчдаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөн хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой.

1997 оноос анхлан зохион байгуулагдсан "Түмэн тэмээний баяр" өвлийн наадам нь 2016 онд Монгол орны тэмээчид, уралдаанчдыг хамарсан "Монгол тэмээ-999" тэмээний уралдаанд 1108 тэмээ барианд оруулж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан түүхтэй.

Өвлийн ууган эвэнт болох "Түмэн Тэмээний Баяр"-ийн хугацааг цаг уурын дулааралтай холбогдуулан бодлогын түвшинд урагшлуулж 2024 оноос жил бүрийн 2.01-03 ний өдрүүдэд Өмнөговь Даланзадгад хотноо зохион байгуулагдана.

Энэ өвөл орон нутагт зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд төлөвлөсөн байна.

МИАТ ТӨХК нь "Түмэн Тэмээний Баяр - 2024" үйл ажиллагааг дэмжиж Даланзадгад чиглэлд 1 сарын 25, 29 болон 2 сарын 1, 5 -ы өдрүүдийн нислэгийн тийзийн үнэд хямдрал зарлаж байгаа юм.

Зохион байгуулагчаар Amazing Gobi Tourism Association, Өмнөговь Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нар зохион байгуулж байгаа юм байна. 

Нийтэлсэн: Т.Урангуа

"Түмэн тэмээний баяр” хоёрдугаар сарын нэгнээс гуравны өдрүүдэд зохион байгуулагдана   
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй