Шууд Chart

“Мөнгөн Хэрлэн 2024” өвлийн наадам Чойбалсан хотноо болж байна

2024-01-21 10:34:18

Мөнгөн Хэрлэн-2024” өвлийн наадам Чойбалсан хотноо болж байна. Өвлийн наадамд ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО болон Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотоос зорин ирж 80 гаруй тамирчид “Мөсөн шагай”, “Мөсөн сурын харваа”-гаар өрсөлдөж цэц мэргэнээ сорьж байна.
Мөнгөн Хэрлэн-2024 өвлийн наадам хоёр өдрийн турш үргэлжлэн соёл урлагийн тоглолтууд болох юм. Монгол Улсын Засгийн газраас 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өвлийн үндэсний спортыг хөгжүүлж, түүгээр дамжуулан бүх нийтийн биеийн тамир спортыг түгээн дэлгэрүүлж, соёлын биет болон биет бус өвийг сурталчлан, хойч үедээ ууламжлуулан үлдээх, аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулан өвлийн улиралд ирэх гадаад, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөн Хэрлэн-2024” өвлийн наадмыг зохион байгуулж байна. Үндэсний “Мөсөн шагай”, “Мөсөн сур”-ын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, соёл урлагийн тоглолт болох юм. 

Нийтэлсэн: Т.Урангуа

“Мөнгөн Хэрлэн 2024” өвлийн наадам Чойбалсан хотноо болж байна  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй