Монголын орчин үеийн дүрслэх урлагийн "Ногоон морь" нийгэмлэгийн 35 жилийн ойд зориулан тус нийгэмлэгийн үе үеийн уран бүтээлчдийн "Маргаашийг өөрчлөх тэмүүлэл" хамтарсан үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн танхимд гарч байна. Энэ сарын 26-нийг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн ерөнхий куратор Ц.Уранчимэг, “Ногоон морь” нийгэмлэгийг үүсгэн байгуулсан Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат нарын уран бүтээлчийн уран зургууд бодит боловч хийсвэр, энгийн боловч олон талт байдгаараа онцлог байна хэмээжээ.
Тус үзэсгэлэнд "Ногоон морь" нийгэмлэгийг үндэслэн байгуулсан уран бүтээлчдийн 1989-1990 онд хийсэн түүхэн бүтээлүүд болон 1992 онд нээгдсэн "Ногоон морь" сургуульд суралцаж байсан уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн байна.
“Ногоон морьтнууд” үзэсгэлэн 26-нийг хүртэл үргэлжилнэ | ||
Үзсэн: 854 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: