Шууд Chart

Устаж сүйдсэн загийн ойг хэн нөхөн сэргээх вэ

2014-08-19 13:45:14

Дэлхийн Монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллага, АНУ-ын Нью Мексико мужийн зүүн өмнөд эргийн Судалгаа мэдээллийн төвийн захирал Пол Робинсон нар Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон, Сүхбаатар аймгийн Онгон суманд ажиллаж, орон нутгийн нөхцөл байдалд судалгаа хийсэн талаар “Хурд” агентлаг мэдээлсэн.

Судалгаагаар Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс 15 км зайд "Кожеговь" компани хоёр цооног гаргаснаас болж газрын гүний ус ил урсан гарч, усны хомсдолд ороход хүрсэн гэж дүгнэсэн бол Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хувьд загийн ой нь сүйдэж байгааг хэлсэн юм. Тэгвэл устаж сүйдсэн загийн ойг хэн нөхөн сэргээх вэ гэж Дэлхийн Монгол ногоон нэгдэл төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бээжин өнөөдөр хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийнхээ үеэр ярилаа.


Устаж сүйдсэн загийн ойг хэн нөхөн сэргээх вэ  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй