Шууд Chart

Амралтын өдөр цус өгөх боломжтой

2024-01-26 11:07:24

Жил бүрийн хоёрдугаар сард Монголын уламжлалт Сар шинийн баяр тохиож, амралт хоол хүнсний хэрэглээний онцлогтой холбоотой цусны донороос түр хасагдалт нэмэгдэж, цус өгөлт бусад саруудаас харьцангуй бага байдаг.
 
Энэ удаа сар бүрийн 2 дахь долоо хоногийн Бямба гарагт Сар шинийн баяр тохиож байгаа тул хоёрдугаар сарын эхний долоо хоногийн Бямба гараг буюу 3-ны өдөр ажиллана.
 
Цус цуглуулах газар: УХТЭ-ийн хашаан дотор байрлах "Баянзүрх" цус цуглуулах төв
 
Цус цуглуулах цаг: 2024 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр 9:00-13:00 цаг хүртэл
 
Эх сурвалж: Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Амралтын өдөр цус өгөх боломжтой  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй