Шууд Chart

Лазер гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2024-01-28 14:51:21

Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооноос зохион байгуулдаг лазер гүйлтийн УАШТ "Буянт-Ухаа" спортын ордонд явагдаж өндөрлөлөө.

Лазер гүйлтийн спорт нь тамирчид гүйх явцдаа лазер гар буугаар өгөгдсөн зайнаас буудлага гүйцэтгэдэг бөгөөд энэ удаагийн тэмцээн эрэгтэй эмэгтэй сонирхогч, эрэгтэй эмэгтэй насанд хүрэгч, эрэгтэй элит гэсэн 5 ангиллаар зохион байгуулагдаж 63 тамирчин оролцсон байна.

Тэмцээний оргил төрөл болох элит буй 3,000 метр гүйх, 10 метр зайнаас буудлага гүйцэтгэх ангилалд:

Хилийн Цэргийн 0303 дугаар ангийн ахлах ахлагч, хөнгөн атлетикийн спортын мастер Э.Төртогтох 10:43.11-ийн амжилтаар нэгдүгээр байр,

Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Чингэлтэй Дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, ахлах ахлагч О.Эрдэнэбүрэн 11:16.31-ийн амжилтаар хоёрдугаар байр

Таван төрөлтийн тамирчин С.Бат-Отгон 11:28.71-ийн амжилтаар гуравдугаар байранд тус тус оржээ.

Нийтэлсэн: Т.Урангуа

Лазер гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй