Шууд Chart

Португалын жүдо бөхийн тэмцээнд Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ

2024-01-29 12:41:12

Олимпын өмнөх жүдо бөхийн хариуцлагатай чухал тэмцээнүүд Португалиас эхлэлээ. Нэгдүгээр сарын 26-28-ний өдрүүдээр явагдсан Португалийн Гран При тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн билээ.

Харин сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд зодоглосон Батхуягийн Гончигсүрэн нэг, хоёрдугаар тойрогтоо гоц мөргөж, Германы залуу тамирчин Жорж Удсилауриг ялсан ч, хэсгийн аваргын төлөө дэлхийн хошой аварга, Испаниас анхлан дэлхийн аваргад түрүүлсэн Ноколоз Шердишвилид ялагдсан.

Улмаар дагах барилдаанд Киприйн Жеоргиос Кроссаниотакисийг, медалийн төлөө Японы залуу бөх Кайто Грийн нарыг дараалан унагаж, хүрэл медаль зүүлээ.

Ийнхүү 2024 оны эхний олон улсын өрсөлдөөн болох Португалийн Гран При тэмцээнийг Монголын баг, тамирчид хоёр хүрэл медальтайгаар өндөрлүүлсэн юм.

Монголын баг уг тэмцээнд оролцоод дараа нь Парисийг зорино. Хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдээр явагдах Парисын Их дуулга тэмцээнд 111 улсын 600-гаад бөх зодоглохоос Франц, Япон зэрэг жүдо бөхийн хүчирхэг төлөөллүүд үндсэн багаа илгээх учиртай.

Нийтэлсэн: Т.Урангуа

Португалын жүдо бөхийн тэмцээнд Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй