Шууд Chart

УГТЭ: Эрүүл мэндийн салбарт гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх сургалт явууллаа

2024-02-02 11:00:47

Эрүүл мэндийн яам, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн салбарт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал” сэдвээр энэ сарын 1-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг ЭМЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Э.Цэрэнчунт болон Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Түмэндэмбэрэл нар удирдсан бөгөөд тус эмнэлгийн тасаг, төв, албадын дарга, эрхлэгч, эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн зэрэг 95 хүн хамрагдсан.

Энэ удаагийн сургалтаар эрүүл мэндийн салбарт гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

УГТЭ: Эрүүл мэндийн салбарт гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх сургалт явууллаа  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй