Шууд Chart

Хөрөнгийн биржийн шимтгэлийг бууруулна

2024-02-06 13:16:21

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос 2019 онд үнэт цаасны компанийн брокерын үйлчилгээний төлбөр, тулгамдаж буй асуудал сэдвээр судалгаа хийжээ.

Судалгааны дүгнэлтээр хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын хөрөнгө оруулагчдаас авдаг шимтгэл нь өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад өндөр байгаа юм.

Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн шимтгэл 99.3 хувь, үнэт цаасны компанийн шимтгэл 80 гаруй хувь, зохицуулагч байгууллагын шимтгэл Азийн зарим орнуудтай харьцуулахад 2-20 дахин өндөр байна.

Энэ нөхцөл байдалд үнэт цаасны компаниуд, дэд бүтцийн байгууллагуудын техникийн болон программ хангамжийн системийн асуудал нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Цаашид хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн системд технологийн дэвшлийг нэвтрүүлэх замаар санхүүгийн үйлчилгээг үр ашигтай, хэрэглэгчдэд ээлтэй болгох, зардал, цаг хугацаа хэмнэсэн технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд анхаарч байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы яриаг сонсгоё. 


Хөрөнгийн биржийн шимтгэлийг бууруулна  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй