Шууд Chart

“Цагаан сар-Хариуцлага" аянд нэгдэхийг уриалж байна

2024-02-07 10:41:24

Гэмтэл, согог судлалын үндэсний төв “Цагаан сар-Хариуцлага" сэдэвт аяныг 2024 оны хоёрдугаар сарын 6-наас эхлэн зохион байгуулж байна.

Сар шинийн баяр ёслолын үед зонхилон тохиолдох халдварт бус өвчлөл, зам тээврийн осол, ахуйн хүрээний санаатай болон санамсаргүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундааны хэрэглээг иргэдийн дунд бууруулах, иргэд олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгаа, эрүүл аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх замаар осол, гэмтлийг бууруулах зорилготой тус аянд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Цагаан сар-Хариуцлага" аянд нэгдэхийг уриалж байна   
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй