Шууд Chart

Хөдөөд өвс, тэжээлийн үнэ өндөр байна

2024-02-14 16:16:22

11 мянган тонн тэжээл болон бордоо, 2.7 мянган тонн улаан буудай импортоор орж ирээд байна.

Түүнчлэн хивэг, тэжээл үйлдвэрлэдэг 9 аж ахуйн нэгж хоногт 293 тонн тэжээл үйлдвэрлэж байгаа ч хөдөөд өвс, тэжээлийн үнэ өндөр байна.

Иймээс нийлүүлэлтийг хэвийн байлгаж үнэ өсгөхгүй байх бүх талын арга хэмжээг онцгой анхаарч ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт сумын малчид цасанд боогдсоны улмаас малаа бэлчээрлүүлэх, сумын төв орж нийгмийн үйлчилгээ авах боломжгүй болжээ.

Энэ байдлаас шалтгаалж нөөцөлсөн өвс, тэжээлээ малчид дууссан байна.

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Өлзийт сумын Буянт багт байнгын ажиллагаатай Отрын штаб байгуулан ажиллаж байна. Тус суманд нэг боодол өвс 20-25 мянган төгрөгт хүрчээ.


Хөдөөд өвс, тэжээлийн үнэ өндөр байна   
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-14 23:36
Малчид сумын төв рүүгээ очиход хүндрэлтэй байнө...Цас хагалж өргөн зам гаргуулмаар бх юм.Мөн улсаас зээлээр өвс тэжээл олговол малд нь арай хүртээмжтэй байх болуу...Тэрнээс хандивын 1 шуудай тэжээл хаана ч үгүй шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй