Шууд Chart

Шуурхай бүлэг Баянхонгор аймгийн Баянбулаг суманд ажиллаж байна

2024-02-20 13:21:49

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Баянхонгор аймгийн Баянбулаг суманд ажиллаж байна. Тус сумын удирдлагуудтай уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг авч улсын онцгой комиссоос хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө.
 
Баянбулаг сум 1728 хүн амтай, 411 малчин өрхтэй, 109 мянган малтай. Цагаан зуд нүүрлэж отрын малын хөлөөр бэлчээрийн 70 хувь нь талхлагдсан. Мөн байнгын цочир хүйтрэл, цасан шуурганы улмаас гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж байгаагаа сумын удирдлага онцоллоо.
 
Энэ өвөл 112 тонн өвс, 35 тонн байгалийн хадлан, 44 тонн хивэг тэжээл нөөцлөн авсан боловч дуусаж малын хорогдолт 3000 гарчээ.
 
Цаашид сумын удирдлагаас өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгох, сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашины аймгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэлээ. Уулзалтын төгсгөлд малчид, иргэд хөдөлмөрчдийн тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлыг нь сонслоо.
Бид өнөөдөр Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан сумдад ажиллаж зарим малчин айл өрхүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцаж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар мэдээлэл өгч ажиллана.
 
Эх сурвалж: УОК

Шуурхай бүлэг Баянхонгор аймгийн Баянбулаг суманд ажиллаж байна  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй