Шууд Chart

Хүйтэнд малгайгүй явснаас үүдэх эрсдэлүүд

2024-02-22 10:50:30

Хүйтний эрч чанга байгаа эдгээр өдрүүдэд малгайгаа өмсөж, дулаан хувцаслахыг танд зөвлөе. 

Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна.

Хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15%) цус урсан тэжээлээр хангадаг бол хүйтний улиралд даарах тохиолдолд биеийн дулаанаа алдаж, улмаар гүрээний судас нарийсаж цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна.

Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг байна.

· Архаг өвчин сэдрэх
· Тархиар хатгуулж өвдөх
· Хараа, сонсгол муудах
· Нулимс гоождог болох
· Нойр муудах
· Мэдрэлийн суурь өвчин үүсэх
· Ой тогтоолт муудах
· Стрест өртөж ажлын чадвар буурах
· Хуйхны эрүүл орчин алдагдах
· Үс хуурайшиж, өнгөө алдах

Хүйтэнд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаалж чадна. 


Хүйтэнд малгайгүй явснаас үүдэх эрсдэлүүд  
Үзсэн: 2647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй