Шууд Chart

Б.Мөнхтамир: 2023 онд 14 мянган транзит зорчигч тээвэрлэж, 13 тэрбум төгрөгийн орлого олсон

2024-02-27 08:02:10

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа.

-2023 онд агаарын тээврийн либералчлал, хямд тийз хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд 1 сая 750 мянган зорчигчийг агаарын тээврээр тээвэрлэлээ. Транзит зорчигчдын талаар тодруулбал?

2019 онд МИАТ ТӨХК хамгийн дээд талдаа 3800 транзит зорчигч зөөж байсан. 2023 оны хоёрдугаар хагаст бид 13 мянган зорчигч тээвэрлээд 13 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ нь зөвхөн транзит зорчигч буюу гаднын улсын иргэд гэсэн үг.

Азиас Улаанбаатарт ирээд цаашаа Европ руу явчихаж байгаа. Үүнийг бид цаашдаа эрчимтэй хөгжүүлнэ. 2024 онд 24 мянган зорчигчийг транзитаар тээвэрлэхээр төлөвлөчхөөд байна. Энэ транзит зорчигчийн урсгалаа сайжруулснаар, транзит аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж үүснэ.

-Алдагдалтай ажиллаж байсан МИАТ ТӨХК 2023 онд ашигтай ажилласан, түүхэндээ байгаагүй олон зорчигч тээвэрлэсэн. Энэ талаар?

МИАТ ТӨХК 67 жилийн түүхэндээ анх удаа өнгөрсөн 2023 онд хамгийн олон зорчигч тээвэрлэсэн. Хамгийн бага зардал гаргаж, түүхэндээ байгаагүй ашигтай ажилласан. Хамгийн олон нислэг үйлдсэн. Тодруулбал, 2023 онд нийт 3.382 аяллаар 900.208 зорчигч тээвэрлэсэн байна.

МИАТ компанийн дундаж орлого 500 тэрбум төгрөг байсан. 2023 онд 880 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2024 онд энэ амжилтаа ахиулж 1 их наяд төгрөгийн орлого олох зорилго тавьчихсан байгаа. Энэ нь бид цар хүрээгээ 2 дахин тэлнэ гэсэн үг юм.

-Олон нийтийн дунд МИАТ төсвөөс татаас авдаг гэх ойлголт бий?

МИАТ ТӨХК төрийн өмчтэй л болохоос цэвэр бизнесиийн байгууллага. Миат компани олсон ашгийнхаа ногдол ашгаар, татвар төлж улсын төсөвт орлого оруулдаг болохоос улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй.

-2024 оны зорилтоо товчоор хэлбэл?

2023 онд бид тарифаа бууруулсан. Дээрээс нь түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажилласныг дээр хэллээ. Энэ нь бидэнд илүү их нөөц бололцоо байна гэсэн үг. Цаашид ч энэ нөөц бололцоогоо илүү их ашиглана. 2024 онд Америкийн Нэгдсэн улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Зөвхөн Америкаар тогтохгүй Вьетнамын Хо Ши Мин хот руу хуваарьт нислэгийг 2024 ондоо үйлдэж эхэлнэ.

2025 оноос Сингапур, Австралийн нислэгийг нээнэ. Цаашдаа олон чиглэл рүү шууд нислэг үйлдэж, олон сүлжээтэй болж гаднын том агаарын компаниудтай ижил түвшинд хамтарч ажиллах боломжууд нээгдэнэ. Үүнийг л бид зорьж байгаа.

Эх сурвалж: ЗТХЯ


Б.Мөнхтамир: 2023 онд 14 мянган транзит зорчигч тээвэрлэж, 13 тэрбум төгрөгийн орлого олсон  
Үзсэн: 3788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-01 11:38
Зайлөө халаасны хулгайчууд
Зочин [127.0.0.xxx] 2024-03-01 05:03
Нисэх онгоцны бизнес амар бишээ. Аюулгүй байдал үйлчилгээг1рт тавьдаг 2рт ашиг гэж ярьдаг юм билээ. Бид үндэсний өөрсдийн гэсэн юмаа дэмжих хэрэгтэй. Солонгосчууд яагаад аль ч оронд байсан өөрсдийн үйлдвэрийн машиныг,өөрсдийн гар утсыг хэрэглэдэг юм бэ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-01 04:58
Амeрик руу нисэх юу болсон бэ.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 19:10
Билетийн үнийг долларт шилжүүлээд бодоод үзээрэй! Билет өсөөгүй таны таван төгрөг л үнэгүйдсэн юм.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 03:00
6-хан нисэх буудлаа томсгоо эхлээд. Ядаж 16
Зочин [127.0.0.xxx] 2024-02-27 22:03
muuhai unetei , yaduu ornii irgedee bolomjiin uneer zuuj bno shde,
Зочин [127.0.0.xxx] 2024-02-27 20:44
Би л лав 70аад оноос хойших МИАТ ын бүх л онгоцоор үйлчлүүлж үзлээ.хэзээ ч уулын буга хараад унаж явсан морио муулахгүй.Тэгээд дуртай нь эрээнээсээ очоод нисээч
h [127.0.0.xxx] 2024-02-27 10:33
За гуцалгүй тийзнийхээ үнийг хямдруул. Чадахгүй бол татан буулгана, эсвэл хувчилна шүү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-27 10:27
3 ЭХ ҮҮСВЭРЭЭС МИАТ ОРЛОГО ОЛДОГ ХЭРНЭЭ УЛСААС ТАТААС ИРГЭДИЙН ТАТВАРААС ТАТААС АВДАГ ХЭРНЭЭ Л ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ БИЛЕТТЭЙ НОВШШИГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ МАЙЛИЗИЙГ НЬ ӨГДӨГГҮЙ ЛУЙВАРЧИН КОМПАНИ АВИЛГАЛЫН ДЭЭД ХЭЛБЭР БҮРЭЛДСЭН ХӨГЗӨРСӨН ГАЗАРДАА

Бидэнтэй нэгдээрэй