Шууд Chart

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ

2024-02-27 11:39:05

Экологийн цагдаагийн албаны төв, орон нутгийн алба хаагчид хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүллээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Бяран” нэртэй тусгай хамгаалалтай газарт “Ногоон хаш чулуу” олборлохоор 20 гаруй хүн 2-3 цасны мотоциклтэй гарсан байна” гэх мэдээлэл иргэдээс ирсний дагуу шалгалтын ажиллагааг зохион байгуулсан байна.
 
Тус аймгийн харьяат Д.Б, М.Н, Б.Б, нарын 6 этгээд хууль бусаар газрын хэвлийд халдаж, 35 кг ногоон хаш чулуу олборлосон болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан 3 ширхэг цасны мотоцикл, 35 кг ногоон хаш чулуу зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.
 
 
 
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй