Шууд Chart

Улсын хэмжээнд 2.1 сая толгой мал хорогдоод байна

2024-02-27 12:00:41

Улсын хэмжээнд 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2,136,563 толгой мал хорогдоод байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өсжээ.

Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймагт малын хорогдол хамгийн өндөр байгаа аж.

2010 оны зуданд улсын хэмжээнд 10,3 сая гаруй толгой мал хорогдсон бөгөөд тухайн жилийн хоёрдугаар сарын мөн үед 1,536,916 толгой мал хорогдсон байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Улсын хэмжээнд 2.1 сая толгой мал хорогдоод байна  
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-27 14:18
худлаа хуцхаа болиоч хэн нь тоолоод байгаа юм үхсэн мал тоолсон гэж мөнгө шаадаг байх нь өгөр манын хулгайчууд

Бидэнтэй нэгдээрэй