Шууд Chart

Петровис групп зудын гамшигтай тэмцэхэд 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлав

2024-02-27 12:56:46

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивт нэгдсээр байна.
Өнөөдрийн байдлаар Улсын Онцгой комисст 1.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 560 орчим сая төгрөгийн бараа, материалын хандив цугларсан байна.
Өнөөдөр Петровис групп нийгмийн хариуцлагын хүрээнд зудын гамшигтай тэмцэхэд 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа.
“Петровис Энержи” группын Ерөнхий захирал О.Содбилэг “Зудын гамшгийн хор уршиг, түүнтэй тэмцэх үйл ажиллагаа үргэлжлэх төлөвтэй байна. Иймд зудтай тэмцэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулж хандивт нэгдэж байна” гэлээ.
Тус групп 2300 гаруй ажилтантай, хамгийн өргөн сүлжээтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд алслагдсан сум сууринд ч шатахуун түгээх станцаа байршуулан ажиллуулдаг юм байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
 

Петровис групп зудын гамшигтай тэмцэхэд 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлав  
Үзсэн: 1332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-27 13:37
Тэгэхээс яахав, эдний аав ялтай ч гавъяатай ч амьдарсан хүн. Петровисийн удирдлагууд бол бүр долоон дор дээрэмчингүүд. Ард иргэдийн цөөхөн хувьцааг дээрэмдчихсэн байна лээ. Өөрснөө зохиомол хурал энэ тэр хийгээд баахан хувьцаа дээрэмдсэн. Цаг нь болохоор гаргаж тавинаа

Бидэнтэй нэгдээрэй