Шууд Chart

2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа

2024-02-27 16:07:50

2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна.
 
Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр эхэлсэн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.
 
Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу Монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авах юм.
 
Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй ажээ.
 
 
Эх сурвалж: БШУЯ

2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа   
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй