Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсон ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч, албан ёсны уулзалтыг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхлүүллээ.
УУХҮЯ-нд зохион байгуулагдсан тус уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж, Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн ахлах шинжээч Б.Хулан нар, нөгөө талаас БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсон, Геологи, уул уурхайн группын Шинжлэх ухаан, технологи, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Жао Юнган, Бугат хотын гангийн үйлдвэрийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Бай Гуожун, Бугат хотын гангийн үйлдвэрийн олборлолт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Насанбаяр нар тус тус оролцов.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, зохицуулах хорооны /SASAC/ дарга Жан Юй Зуо нар харилцан ойлголцлын Санамж бичигт 2023.06.28-ны өдөр гарын үсэг зурсан юм.
Хоёр орны Засгийн газрын хооронд байгуулагдсан тус Санамж бичгийн хүрээнд тусгагдсан үндсэн гурван чиглэлд зүй ёсоор багтсан нэг чухал асуудал бол хоёр талын харьяа бүхий Төрийн өмчит компаниудын хооронд олон салбарт харилцан ашигтай, бодитой, үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх явдал байв.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр дээрх Санамж бичиг үзэглэгдсэн явдал цаашид хөрш зэргэлдээ хоёр орны хамтын ажиллагааг хооронд нь уялдуулах, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг зангидаж, эрчим хүч, ашигт малтмал, газрын тос, уул уурхай, цахим хөгжил харилцаа холбоо, байгаль орчин, ногоон хөгжил зэрэг тодорхой салбаруудад нягт хамтран ажиллах талаар харилцан тохиролцсоныг дурдах нь зүйтэй.
БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсон тэргүүтэй төлөөлөгчид хуваарь ёсоор буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагатай албан ёсны уулзалт хийснээр Монгол Улсад БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны төлөөлөгчдийн албан ёсны айлчлал тийнхүү өндөрлөх юм.
Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
БНХАУ-ын ӨМӨЗО-ны төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны төлөөллийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.