Шууд Chart

ГССҮТ: Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгтэй хамтарна

2024-02-28 10:38:03

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн удирдлагууд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд УБТЗ-ын төв эмнэлэгт үзүүлж буй гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоог зохион байгуулах болон осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх зэрэг олон талын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Түүнчлэн телемедицин буюу цахим зөвлөн туслах үйлчилгээгээр дамжуулан гэмтлийн шалтгаантай болон биеийн байдал хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар тодорхой хуваарийн дагуу тус эмнэлэгт хамтран ажиллана.

Уг үйл ажиллагаа нь “УБТЗ” ХНН-ийн ажилтан, албан хаагчид төдийгүй тэдний ар гэрийнхэнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ГССҮТ: Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгтэй хамтарна  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй