Шууд Chart

852 ширхэг хуурамч архи хураан авчээ

2024-02-28 12:22:42

Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газартай хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Тухайлбал, энэ оны 1, 2 дугаар сард хүнсний бөөний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,  согтууруулах ундааг гар дээрээс борлуулсан, 21 насанд хүрээгүй хүнд зарсан, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундаа худалдсан 27 зөрчил илрүүлжээ. Үүнээс 22 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, зөрчил гаргагчийг 500.000-аас 5 сая хүртэл төгрөгөөр торгосон бол гэмт хэргийн шинжтэй 5 зөрчлийг эрүүгийн журмаар шалгуулахаар болсон байна.

Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй “Jack daniels”, “Jim Beam”,  “Ballentines”, “Wild Turkey”, “Jagermeicter”, “Chivas regal”, “Johnnie Walker”, “Jameson”, “Armenia”,  “Martini”, “Balleys”, “Чанар” зэрэг 852 ширхэг согтууруулах ундааг хураан авч, журмын дагуу шийдвэрлэжээ.

Эх сурвалж: УЕПГ


852 ширхэг хуурамч архи хураан авчээ  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй