Шууд Chart

ЗГ: Арилжааны банкууд дахь малчдын зээл 1,3 их наяд төгрөг байна

2024-02-28 16:19:50

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 28-нд Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас багц шийдвэрийг гаргалаа.

Үүнд:

·      “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нөөцөд буй 10,200 тн тэжээлийн буудай, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тн тэжээлийн буудай, малын тэжээлийг тус тус татан төвлөрүүлж төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов.

·      Орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.  

·      Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.   

·      Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад хүнсний бүтээгдэхүүн олгох шаардлага үүсээд байна. Хаваржилт хүндэрч байгаа аймгуудын малчдад улсын нөөцөөс гурил, цагаан будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг нэн шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэлээ.

·      Хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Цаашид орон нутагт сурагчдын амралтыг цагаан сарын баяр болон тухайн бүс нутагт мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн бүтцийг хот, орон нутагт ялгаатай тогтоох нь зүйтэй гэлээ.

·      Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа. Мөн нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарлаа.

·      Малчдын зээлийн талаар авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Арилжааны банкууд дахь малчдын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх асуудлыг судлан Монголбанк, арилжааны банкуудтай зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгалаа. Арилжааны банкууд дахь малчдын зээл 1,3 их наяд төгрөг байна.


ЗГ: Арилжааны банкууд дахь малчдын зээл 1,3 их наяд төгрөг байна  
Үзсэн: 2118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-29 17:22
Guril budaa gj bhaar zeeliin neg tegleed ugchuul ih achaa hungurunshtee
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 22:09
Malchin zeeliig 1 udaa tegleh heregtei
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 21:08
Малчдын зээлийг нэн удаа тэглэж өгөх хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 19:30
Malchidiihaa zeeliin neg udaach gsn tegleed ogphgvi bol ulaanbaatariin yndan neg bish nileen hedeeree nemegdej 1tsag tvgjirj bsn gazar 10tsag tvgjireh asuudal garah wiidee tor zasag min bodoltsoj vzeerei ene deer like daraarai
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 18:51
Малчидийнхаа зээлийг 1 удаа тэгэлчүүл том тус болох бхдаа
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 18:05
Малчдынхаа зээлийг нэг удаа тэглэчихвэл маш том дэм болно.Цаашдаа 2сар яаж тэснэ дээ
ёмөм [127.0.0.xxx] 2024-02-28 17:55
Малчдынхаа зээлийг нэг удаа тэглээд өгөхөд яахав дээ сүүлийн хэдэн жил өвөлжилт хүндэрлээ малаа өсгөх гэж зээл авсан малчдын мал өсөх нь байтугай дуусчихлааа
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 17:09
газар авахгүй шийдвэр гаргах юм аа нээрээ тэглээд өгчихгүй
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 16:53
Малчдынхаа зээлийг тэглэчихгүй 1 их сонин сонин юм шийдвэр гаргах юм аа.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 16:33
Zvgeer l olon ym yrihgvi tolchoochdee
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 16:25
40 их наядыг идчээд 1.3ыг төлөөд өгчиж чадахгүй л байгаан байх даа
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 17:15
Malchdiin zeeliig neg udaa tegelcheche odoo bvten 2sar bn sh dee bvh mal ni muudtsan uws tejeel bhgvi hvnd bn sh dee
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 18:20
Ёр нь бол төрөөс өшөө их малчиддаа анхаарахгүй бол малчингүй болох цаг ойртсон байгаа шүү малчингүй бол малгүй гэсэн үг шүү одоо мал дээр гарч байгаа залуу малчин нэгч байхгүй байна хөдөө амьдрах хэцүү л болоод байна бүгд хот орж амьдралаа залгуулж байна хөдөө суманд хиих ажилгүй залуучууд бүгд хот орж барилаг дээр ажилаж байгаа шүү дээ .солонгосийн виз гардаг бол монголд амьдрах хүн олдохгүй байх шүү

Бидэнтэй нэгдээрэй