Шууд Chart

АТГ: “Тавантолгой түлш” ХХК-ийн 2019-2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг судлав

2024-02-29 09:14:54

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны хоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн “Мөнхбадрах” өрхийн эмнэлэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагад ажиллав.

Дэд бүтцийн салбарын авлигын нөхцөл байдлыг судлах, гэмт хэрэг гарч буй шалтгааныг илрүүлэн тогтоох, арилгах, таслан зогсоох ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 2019-2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг судлан үзэж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр тогтлоо.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх  иргэн, байгууллагаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Отгонтэнгэр их сургууль, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сүхбаатар дүүргийн Боловсролын газар, “Баянзүрх дүүргийн хөгжлийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар зэрэг байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох 10 гомдол, мэдээллийг хянан шалгав. 

Авлигын эсрэг сургалтад 288 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна.

Эх сурвалж: АТГ


АТГ: “Тавантолгой түлш” ХХК-ийн 2019-2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг судлав  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй