Шууд Chart

Хууль зүй дотоод хэргийн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа

2024-02-29 10:56:56

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн зарим гишүүд, албаны бусад хүмүүсийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.
 
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл, холбогдох газар, харьяа байгууллагын дарга, мэргэжилтнүүдийн хамт оролцож, салбарын хэмжээнд хүүхдийн эрхийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтээ танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал танилцууллаа.
 
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, батлуулсан хуулиудад хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тусгасан зохицуулалт, мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тусгасан зохицуулалт, жил бүр салбарын хэмжээнд хүүхэд хамгааллын хүрээнд хийх ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлж ажиллаж байгаа талаар болон байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг онцгойлон анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
 
Зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэжил арга зүйн хувьд зөвлөн хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлж, тухайн салбарт хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр:
 
-Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;
 
-Салбарын онцлогт нийцсэн Хүүхэд хамгааллын бодлогыг боловсруулж батлан хэрэгжилтийг хангах;
 
-Тухайн салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, чадавхжуулах;
 
-Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах;
 
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, эмэгтэйчүүдийн хорих ангийн орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдийн эрхийг хангах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд анхаарч, дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.
 
Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам 

 


Хууль зүй дотоод хэргийн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа  
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй