Шууд Chart

Оюутан цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

2024-02-29 12:36:44

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.
 
Хүсэлтийг "E-Mongolia" гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.
 
"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу. 
 
- Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1-р дамжааны оюутан байх
 
- Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
 
- 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
 
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана. 
 
Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлээрэй.

Оюутан цэргийн бүртгэл маргааш эхэлнэ  
Үзсэн: 1996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-29 13:59
Оюутан цэргийг хүн хүч муу малчидруу хугацаанд явуулбал их хөдөлмөрч зөв замналтай хүүхдүүд болох байхдаа

Бидэнтэй нэгдээрэй