Шууд Chart

НҮБ-ын Статистикийн комиссын 55 дугаар чуулган Нью-Йорк хотод зохион байгуулагдаж байна

2024-02-29 12:45:23

НҮБ-ын Статистикийн комиссын 55 дугаар чуулган энэ сарын 27-оос гуравдугаар сарын 1 хүртэл АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдаж байна.
Чуулганаар нийгэм, эдийн засаг, байгаль орчны статистикийн мэдээллийн хэлэлцэх, танилцах асуудлаас гадна Албан ёсны статистикийн үндсэн зарчмууд, ТХЗ-ын шалгуур үзүүлэлтүүд, өгөгдлийн удирдлага, засаглал, их өгөгдөл зэрэг албан ёсны статистикийн шинэчлэлийн өнөөгийн чухал асуудлуудыг хэлэлцэж байна.
 
Энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлж жил бүр Үндэсний Статистикийн Хорооноос төлөөлөл оролцдог. ҮСХ-ны төлөөлөгчид чуулганы албан ёсны үйл ажиллагаа болон салбар хуралдаанд оролцохоос гадна 21-р зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл (ПАРИС 21)”-ийн удирдах зөвлөлийн салбар уулзалт, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комиссын статистикийн хорооны салбар хуралдаан мөн “Үндэсний Статистикийн Хорооны удирдлагад эмэгтэйчүүдийг чадавхжуулах арга замууд” хуралдаанд панелист, хурал даргалагчаар оролцоно.
 
Үүнээс гадна энэ үеэр БНСУ-ын Статистикийн газар, БНХАУ-ын Үндэсний Статистикийн газар, Япон улсын Статистикийн товчоотой хоёр талт уулзалт зохион байгуулж, БНСУ-ын Статистикийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Статистикийн газартай харилцан ойлголцлын санамж бичгийг шинээр болон шинэчлэн байгуулж, гарын үсэг зурах юм.
 
Эх сурвалж: ҮСХ

 


НҮБ-ын Статистикийн комиссын 55 дугаар чуулган Нью-Йорк хотод зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй