Шууд Chart

Гаалийн байгууллага шуудан илгээмжид хийх хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулж ажиллана

2024-03-19 10:25:22

Гаалийн Ерөнхий газраас энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт  “Шуудангийн гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд анхаарах зарим асуудлууд" сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад ГЕГ-ын Улс хоорондын шуудан, илгээмжийн гаалийн газрын нийт албан хаагчид оролцож,  тус гаалийн газраар үйлчлүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжээс авсан “Хэрэглэгчийн үнэлгээний судалгаа”-ны дүн, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, зөрчлийг илрүүлэх, хуулийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Гаалийн байгууллагаас үйлчлүүлэгч, иргэн аж ахуйн нэгжүүдэд хандсан үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт шалгалтын үйл ажиллагаа, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, албан хаагчдын ёс зүй, дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр ГЕГ-ын чиглэл хариуцсан дарга нар хугацаатай үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ГЕГ


Гаалийн байгууллага шуудан илгээмжид хийх хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулж ажиллана  
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй