Шууд Chart

"Гэр бүлд зөвлөгөө өгөх төв"-өөр үйлчлүүлэх боломжтой

2024-03-19 15:36:57

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, "Гүүд Нэйборс" Олон Улсын байгууллага хамтран 2017 онд хэрэгжүүлсэн “Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах” төслийн хүрээнд Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг “Шидэт толь” нэртэйгээр байгуулсан.
 
Энэхүү байгууллагын дэргэдэх гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн өрөөг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/21 дугаар тушаалын дагуу MNS6417:2013 стандартад нийцүүлэн тохижуулж, үйл ажиллагааг эрчимжүүлж байна.
 
Гэр бүлд зөвлөгөө өгөх төв нь хүүхэд, гэр бүлийн салбарын ажилтан, алба хаагч, хүүхэд, иргэдэд болон зорилтот гэр бүлд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн оношилгоо хийх, холбон зуучлах үйлчилгээг үзүүлэх юм. Иймд та бүхэн гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлээрэй.
 
Үйлчилгээ авахыг хүсвэл ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын байрны 102 тоотод ирэх боломжтой гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ. 

"Гэр бүлд зөвлөгөө өгөх төв"-өөр үйлчлүүлэх боломжтой  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй