Шууд Chart

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ зогсоолоо

2014-08-22 10:18:47

Хятадын Хөдөө аж ахуйн яам будаа, эрдэнэшишийн генд өөрчлөлт оруулан хувиргах хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. 

2009 онд Био Аюулгүй байдлын хорооноос будаа, эрдэнэшишийн генд өөрчлөлт оруулахыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ зөвхөн шинжлэх ухааны туршилтын зорилгоор ашиглах эрхтэй.

Хуажонгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид ургамлыг хувиргаснаар шавьж устгах хорны хэрэглээг 80 хувиар бууруулж, ургацыг найман хувиар түргэсгэдэг болохыг тогтоосон байна. Хятадын зах зээлд ийм будааг шууд худалдаалах нь хууль бус ажээ.

Гэвч Уханийн томоохон худалдааны төвд өнгөрсөн долоодугаар сард ийм будааг худалдаалж байсан нь илэрсэн билээ. Орон нутагт явуулсан гэнэтийн шалгалтаар генийн өөрчлөлттэй таван хайрцаг будаа илэрсэн гэж “South China Morning Post” мэдээлэв. Хэрэв ийм бүтээгдэхүүнийг худалдаалвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх юм.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ зогсоолоо  
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй